Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас хороодын ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Хөгжлийн зөвлөлийн дарга, гишүүдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, иргэдийг манлайлах, иргэдэд чиглэсэн ажлын үр дүнг сайжруулах, эргэх хариутай ажиллах харилцааг бий болгох анхан шатны мэдлэг олгох зорилготой сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхим нийт 60 хүнийг хамруулан зохион байгууллаа. Сургалтыг удирдамж, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, Ажлын албаны дарга А.Булбул “Эгэх хариуцлага” сэдвээр, Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах “Газрын тухай хэлэлцүүлгийн талаарх мэдээлэл, Зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Солонго “Жендер ба хөгжил” үндэсний чуулганы талаарх мэдээлэл, 5-р хорооны ИНХ-ын дарга Д.Цэцгээ “Манлайлах чадвар, иргэдийг манлайлах” сэдэв, 3-р хорооны ИНХ-ын дарга Б.Бэлгэдэмбэрэл “Манлайллын түүх, Манлайллын хүрээ” сэдвээр хичээл заасан. Сургалтанд хамрагдагчид ажил үүргээ биелүүлэхэд хэрэглэж болох арга, хэрэгсэл чадварт суралцаж, иргэдтэйгээ эргэх холбоотой байж, тэдний үзэл бодол, хэрэгцээ шаардлагад үндэслэсэн шийдвэр гаргах, бусдыг манлайлах, идэвх санаачилгатай ажиллах талаар анхан шатны мэдлэг олж авч чадсан.