2000 оноос эхлэн жил бүрийн 2 сарын 21-ны өдрийг “Дэлхийн эх хэлний өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглаж, бүх бөмбөрцөгт эх хэлний чухал чанарыг таниулж, эх хэлээ түгээмэлжүүлэх хөдөлгөөнийг ахиулж, дэлхий дээрх олонх хэлний устгалын зогсоохыг зорьжээ.
Дэлхийн эх хэлний өдрийг тохиолдуулан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны санаачилгаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдын дунд эх хэл, өв соёлоо хайрлан хамгаалах, залуу үеэ үлгэрлэн манлайлах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 14-өөс 21-ний өдөр хүртэл “Монгол бичиг”-ийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд оролцогчид эх хэлээ сурталчлан таниулах зорилгоор эх хэл, түүх соёлын сэдвийн хүрээнд А4 хэмжээ бүхий цаасан дээр Монгол бичгээр өөрийн санаа бодлыг илэрхийлсэн юм.
Уралдаанд оролцогчдын бүтээлийг өнөөдөр 119-р сургуулийн багш, Д.Батнасан шалгаруулж, тэргүүн байр ИТХ-ын мэргэжилтэн Б.Галбадрах, дэд байр ИТХ-ын төлөөлөгч Х.Анхбаяр, гутгаар байр ИТХ-ын төлөөлөгч З.Болдбаатар, тусгай байр ИТХ-ын төлөөлөгч Г.Баярсүрэн нар өргөмжлөл, Хүмүүн бичиг сониныг нэг улирал үнэгүй захиалах эрхийн бичиг, Фитнес клубээр нэг сар үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичиг болон дурсгалын зүйлээр тус тус шагнагдлаа.