Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж Налайх дүүргийнхээ төдийгүй улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 02-р дугаар сарын 15-ны өдөр боллоо.
Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын төлөөлөгч Г.Баттөмөр, Д.Алтандөш, З.Болдбаатар болон дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Х.Анхбаяр нар гардууллаа. Монгол улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 6 иргэн, “Алтан гадас” одонгоор 6 иргэн, мөн Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан 1 иргэн, Эрүүл мэндийн яамны Жуух бичиг 2 иргэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Тэргүүний ажилтан цол тэмдгээр 2 иргэн, Дүүргийн Алдарт уяач цолоор 3 иргэн тус тус шагнууллаа.
Налайх дүүрэг болон нийслэл хот, цаашлаад энэ Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн та бүхэндээ болон та бүхний гэр бүл төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд айлчлан ирж буй 2018 оны мэндийг хүргэе.
Төрийн дээд шагналаар шагнуулсан иргэдэд баяр хүргэе