XVII жарны ‘’Тийн унжлагат’’ хэмээх ‘’Шороон нохой’’ жилийн сар шинийн баярын босгон дээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан хурлын үе үеийн дарга нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Нэргүй Хурлын Ажлын албаны дарга А.Булбул оролцож. ИТХ-ын дарга Иргэдийн хуралд ажиллаж байсан үе үеийн ахмад дарга Г.Чулуунбат, А.Ганболд, Д.Батдорж, Д.Орги, С.Батдорж дарга нартаа ‘’Шороон нохой’’ жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлэв.