2018 оны 02-р сарын 08-ны өдөр ИТХ-ын дарга Б.Нэргүй, Улаан Загалмайн хорооны дарга Д.Отгон, Налайх дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр, 109-р бага сургуулийн захирал Д.Цэрэндолгор, Голомт цогцолбор сургуулийн захирал Р.Цэдэндамбаа, Улаан загалмайн онцгой гишүүн Ж.Хоролсүрэн нар оролцож, Улаан Загалмайн хорооны 2017 онд хийсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Мөн Улаан Загалмайн Хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв санхүүг хэлэлцэн баталж, хүмүүнлэгийн ажлыг орон нутагт явуулахад Удирдах зөвлөл, Дунд шатны улаан загалмай хороо, анхан шатны хороод хамтран ил тод, нээлттэй, хүртээмжтэй тодорхой үр дүнд хүрч ажиллахаар боллоо.