Билгийн тооллын хаврын тэргүүн сарыг угтан Налайх дүүрэг 7 хорооны харьяалалгүй 1800 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэж байна. Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Сайн номуун хийд хамтран 3-р хорооны 300-аад ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нар оролцож, ахмадууддаа баяр хүргэлээ. Энэ үеэр Сайн Номуун хийдийн хамба лам нар жилийн засал хийж, ном хур айлдан, 108 зул бадамлууллаа. Мөн баярын тоглолт хийж, ахмад буурлууддаа гарын бэлэг гардуулав. Энэ үеэр дуучин Л.Банзрагч ахмад буурлууддаа аз жаргал хүсэж, ая дууны мэнд дэвшүүллээ.