Билгийн тооллын хаврын тэргүүн сарыг угтан Налайх дүүрэг 7 хорооны харьяалалгүй 1800 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэж байна. Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Сайн номуун хийд хамтран 1-р хорооны 275 ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч Г.Баярсүрэн, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, НБМҮТП-ийн дарга С.Батжаргал нар оролцлоо. Энэ үеэр Сайн Номуун хийдийн хамба лам нар жилийн засал хийж, ном хур айлдан, 108 зул бадамлууллаа.