Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Монгол улсад анх удаа үндэсний үйлдвэрлэгч Экологбус ХХК-ий угсарч үйлдвэрлэсэн сургуулийн хүүхдийн автобусыг өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан 109-р бага сургуулийн захирал Д.Цэрэндолгор, түүний хамт олонд гардуулан өглөө.
НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ "Тус автобусыг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн сурч боловсрох орчинг сайжруулах, алслагдсан хороодын хүүхэд багачуудыг аюулгүй зорчих боломж нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд 3 сургуульд хуваарилсны нэгийг Налайх дүүргийнхээ 109-р бага сургуульдаа гардуулан өгч байна. Мөн 109-р сургуулийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэн хийхээс гадна, сургалтын чанарыг сайжруулах, багш сурагчдыг чадваржуулах ажил хийх хэрэгтэй байна." гэсэн юм.