Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн 4-р хорооны ИНХ боллоо

2018-02-06

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 4-р хорооны Засаг дарга Д.Дуламсүрэн, түүний ажлын алба болон ИНХ-ын дарга Р.Жанарбек, хэсгийн байцаагч, Суварга Налайх өрхийн эмнэлгийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг иргэдэд танилцууллаа. Тайлангийн хуралд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч С.Манатбек болон тус хорооны 86 иргэн оролцож, тайланг хэлэлцэн “Бүрэн хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн. 
2017 онд нийт 1124 өргөдөл, 2277 хорооны тодорхойлолт иргэдэд гарган өгчээ. 2017 оны статистик судалгаагаар 4-р хороонд 18 ба түүнээс дээш насны 3476 иргэн, 0-18 насны хүүхэд 2508, ахмад настан 783, өрх толгойлсон эмэгтэй 176, өрх толгойлсон эрэгтэй 32, бүтэн өнчин хүүхэд 17, хагас өнчин хүүхэд 113, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрх-647, тээврийн хэрэгсэл 561 байдаг байна.
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан Камержуулалт болзолт уралдаанд тэргүүн байр эзэлж шагнуулан, Гэмт хэрэг гарч болзошгүй 4 байршилд камерын хяналтыг бий болгосон. Алтай Туулын хэсэгт байрлах явган хүний гүүр нь хуучирч, элэгдэн аюул осол гарах нөхцөл байдал үүсгэж байсныг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 байршилд явган хүнийг гүүрийг шинээр барьсан. Стандарт, техникийн нөхцлийн дагуу хийсэн уг ажил нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн ажил болсон аж. 2017 оны өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засаг даргын Тамгын газрын нөөцөөс малчин, мал бүхий өрхүүдэд 35 шуудай будаа, 220 боодол өвсний тусламж үзүүлсэн. Хорооны хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн зөрчил 2016 онд 42 байсан бол энэ оны 11 сарын байдлаар 26 болж, 16 хэрэг буюу 36,5 %-аар- буурчээ. Гэмт хэрэгт холбогдогчдыг насны ангиллаар авч үзэхэд 18-25 насны иргэн 20%, 25-39 насны иргэд 40%, бусад насныхан 40 хувийг эзэлж байна. Гэмт хэрэгт холбогдогчдыг нийгмийн байдлаар нь авч үзэхэд ажилгүй иргэд болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нэлээд өндөр хувийг эзэлж байна.
2018 онд тус хороо төлөөлөгчидтэй хамтран Нисэх /Пот станц/ хэсэгт 150 ортой хүүхдийн цэцэрлэг байгуулах, Өлгий 1-9 дүгээр гудамжинд гэрэлтүүлэг тавих, Бүс нуурын 1-8 дугаар гудамжинд гэрэлтүүлэг тавих, Нисэх 11в-1 гудамжны урд байрлах тоглоомын талбайг сэргээн засварлах, Туул 2 дугаар гудамжны урд талбайд байрлах тоглоомын талбайг сэргээн засварлах, Туул 7 дугаар гудамжны зүүн талд байрлах урд талбайд байрлах тоглоомын талбайг сэргээн засварлах, Туул 21, 22 дугаар гудамжны баруун хэсэгт шинээр амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх талбайг байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдээс гаргасан саналыг тусган хэрэгжүүлж ажиллахыг хорооны Засаг дарга Д.Дуламсүрэнд даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%