Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн 2 дугаар хорооны ИНХ боллоо

2018-02-01

Налайх дүүргийн 2-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Минжинхүү, төлөөлөгч Г.Баттөмөр, ИНХ-ын дарга Ц.Сонгууль нар оролцож, 2017 оны 2-р хорооны тайлан, Өрхийн эмнэлгийн тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өглөө.

Тус хороо 2017 оны байдлаар 2530 өрхийн, 8826 хүн амтай байна. Тайлант хугацаанд 1641 иргэний өргөдлийг холбогдох байгууллагад уламжлан, 3530 иргэнд тодорхойлолт олгон, 243 албан бичгийг шийдвэрлэн ажиллав. 2017 оны 2-р ээлжийн цэрэг татлагаар 307 иргэнийг комиссоор оруулж, 5 иргэн цэрэгт татагдан цэрэг татлага 92.8 хувьтай явагдав. Иргэд хөршийн холбоолын оролцоотой 27 ширхэг хяналтын камeрыг шинээр суурилуулсан. Мөн ОНХСХ-өөр 42,58,59,49,61,52,60-р байрны дээврийн засварыг иргэдийн бүлгээр хийлгэсэн.

Амь Эрдэнэ ӨЭМТ- нь 8000 орчим иргэнд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж байна. Иргэдэд 
В.С вирусын түргэвчилсэн оношилгоо
Зүрхний цахилгаан бичлэг 
Умайн хүзүүний эрт үеийн оношилгоо зэрэг эмчилгээ иргэдэд үйлчилж ажиллаж байна.

Тайлангийн дараа асуулт хариулт болж иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шат шатны байгууллагад үүрэг болгож иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%