Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны ИНХ боллоо

2018-02-01

Налайх дүүргийн 1-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, төлөөлөгч Г.Баярсүрэн нар оролцож, 2017 оны 1-р хорооны тайлан, Нарны Эрч Өрхийн эмнэлгийн тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өглөө. 
2017 оны байдлаар тус хороонд 1582 өрхийн 6200 гаруй хүн амтай Үүнээс 0-18 насны хүүхэд 2153, 18-наас дээш насны иргэн 4120, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 229, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 40, Бүтэн өнчин 19, Хагас өнчин 123, Өрх толгойлсон эцэг 21,
Өрх толгойлсон эх 290 амьдарч байна. Иргэний бүртгэл мэдээллийг авч үзвэл, 
Шилжиж явсан 545 иргэн, 
Шилжиж ирсэн 358 иргэн,
Нас барсан 33,
Шинээр төрсөн 109 хүүхэд байна.

Нийт ирсэн 256 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж ажилласан.
4001 иргэнд тодорхойлолт гарган өгч
1896 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох байгуулагуудад уламжилсан байна.

2017 оны 2-р ээлжийн цэрэг татлагаар 18-25 насны 223 эрчүүд хамрагдахаас 92.2% явагдаж дууссан.
2017 оны жилийн эцсийн мал тооллогоор малчин өрх 57 мал бүхий өрх 62 нийт 119 өрхийн 5963 мал тоологдож өмнөх оноос 2662 малаар цөөрсөн үзүүлэлт гарсан.
Хөнгөлөлттэй үнээр 120 шуудай тэжээл 200 боодол өвсийг хорооны мал бүхий 62 иргэнд тараасан.
55 дээш насны эмэгтэй 60-аас дээш насны эрэгтэй нийт хорооны 150 ахмадад дүүргийн ХХҮХ-ээс хөнгөлөлттэй үнээр амрах эрхийн бичгийг олгох ажлыг зохион байгуулсан.
Мөн хороодын иргэд рүү чиглэсэн ажлаа хийж гүйцэтгэж байна.

Нарны Эрч ӨЭМТ- нь 6300 орчим иргэнд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж байгаа Өрхийн эмнэлэг 18 хүний бүрэлдэхүүнтэй хороон дээрээ ажиллаж байна .Иргэдэд 
В.С вирусын түргэвчилсэн оношилгоо
Зүрхний цахилгаан бичлэг 
Умайн хүзүүний эрт үеийн оношилгоо зэрэг эмчилгээ иргэдэд үйлчилж ажиллаж байна.

Тайлангийн дараа асуулт хариулт болж иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шат шатны байгууллагад үүрэг болгож иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ.

Тус хорооноос 2018 онд Уурхайчид 11 дүгээр гудамжид 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих, Энгэршандын 7 дугаар гудамжид ахмад настан, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байгуулах, 1-р хорооны төв замын эвдрэлийг засаж, зүүн чиглэлийн замтай холбох, гэрэлтүүлэг тавих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%