Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо 2018 оны 02-р сарын 06-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Х.Анхбаяр, ажлын хорооны гишүүн С.Тунгалаг, Д.Алтандөш, С.Манатбек нар оролцож Голомт цогцолбор сургуулийн 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр бүлсэг-Налайх” хөтөлбөрийг хэлэлцэж ажлын хорооны санал дүгнэлтийг гаргаж, дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар танилцуулахаар боллоо.