2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас Налайх
дүүрэгт хэрэгжүүлэх гэж буй төсөлтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны
Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн
асуудал хариуцсан ажилтан Б.Цолмон тэргүүтэй төслийн багийнхан дүүргийн
удирдлагуудад төсөл хөтөлбөрөө танилцууллаа. Мөн 7-р хорооны Хамтарсан
багийн гишүүдэд чадваржуулах сургалт хийж, төсөл хэрэгжүүлэх талаар
нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Азийн сангийн банкнаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн төслийг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн Налайх дүүрэгт хэрэгжүүлж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Цогц хамгаалах байр” байгуулахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийгэм, эдийн засгийн судалгааг хийж байна. Төслийн хүрээнд олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эмэгтэйчүүдийн чадавхийг бэхжүүлэх, хамгаалах байрыг олон улсын стандартаар тохижуулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.