Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо

2018-01-16

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч О.Энхтайван, К.Сейтхан, Д.Мөнхбаяр, Х.Анхбаяр, Ц.Минжинхүү, Э.Хорлоо нар оролцож, дүүргийн ИТХ-ын ажлын албаны 2018 оны төлөвлөгөө, бүтэц, Боловсрол-2020 хөтөлбөр, төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлох, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүтэц батлах, ИТХ-ын наймдугаар хуралдааны тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын наймдугаар хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдуулж, Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг хэлэлцэхээр боллоо.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%