НИТХ-ын дарга С.Амарсайханы 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн 93 тоот
 захирамжаар нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой 
хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын 
ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12-р 
сарын 22-ны өдрөөс 2018 оны 1-р сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч 
эхэлсэн. 
 Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн Иргэдийн
 Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн 
талаар тухайн нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтийн хэлэлцүүлгийг 2018 
оны 01-р сарын 10,11-ний өдрүүдэд Налайх дүүргийн 5,6,7-р хорооны 
иргэдийн дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын иргэний 
оролцооны хэлтсийн мэргэжилтэн Б.Галбадрах, Газрын албаны хороо 
хариуцсан мэргэжилтэн Ц.Уянга, Э.Ууганбаяр, ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн 
хэлтсийн мэргэжилтэн Б.Галмөнх нар оролцож, иргэдийн санал гомдлыг 
бичгээр авлаа. 
Иргэн таны санал гомдолд үндэслэн 2018 оны 01-р сарын 22-ны өдөр УБ хот, Соёлын төв өргөөнд 14:00 цагт болох “Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулах тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу.
