НИТХ-ын дарга С.Амарсайханы 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн 93
тоот захирамжаар нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой
хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын
ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12-р
сарын 22-ны өдрөөс 2018 оны 1-р сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч
эхэлсэн. Эдгээр санал гомдолд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлэг зохион
байгуулахаар болсон юм.
Уг ажлын
хүрээнд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай
хууль,тогтоомжийн хэрэгжилтийн талаар тухайн нутаг дэвсгэрийн иргэд,
олон нийтийн хэлэлцүүлгийг 2018 оны 01-р сарын 08-наас 15-ны өдөр хүртэл
хороодод зохион байгуулна.
Иймээс иргэд оршин суугчид та бүхэн 1 сарын 18-ны өдрийг хүртэл газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газар өмчлөл, эзэмшлийн маргаантай холбоотой хуулийн байгууллагын шийдвэр хэрэгжихгүй байгаа, газар эзэмшигчийн нэр болон кадастр давхардуулж олгосон байдал зэрэг нийслэл дүүргийн захиргааны байгууллагатай холбоотой санал гомдлоо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төв болон харъяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд гаргаж болно.
Өнөөдөр Налайх дүүргийн 1-р хорооны иргэдийн дунд Газрын тухай хууль,тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гаргасан саналыг бичгээр авлаа. Хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын иргэний оролцооны хэлтсийн мэргэжилтэн Б.Галбадрах, Газрын албаны хороо хариуцсан мэргэжилтэн Ц.Уянга, ЗДТГ-ын хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Галмөнх нар оролцож, иргэдийн санал гомдлыг хүлээн авлаа.
Налайх дүүрэгт Газрын тухай хууль,тогтоомжийн хэрэгжилтийн талаар
хэлэлцүүлэг тухайн нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг
зохион байгуулах хуваарь:
1-р хороо: 2018 оны 01-р сарын 08-ны 10:00 цагт
2-р хороо: 2018 оны 01-р сарын 08-ны 14:00 цагт
3-р хороо: 2018 оны 01-р сарын 09-ний 10:00 цагт
4-р хороо: 2018 оны 01-р сарын 09-ний 14:00 цагт
5-р хороо: 2018 оны 01-р сарын 11-ны 10:00 цагт
6-р хороо: 2018 оны 01-р сарын 11-ний 14:00 цагт
7-р хороо: 2018 оны 01-р сарын 10-ны 10:00 цагт