Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан 2-р хорооны иргэн Лхаминдаваа овогтой Энхтөрийг өнөөдөр төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй гардуулан өгч, баяр хүргэв.
Шинэ оны эхний өдөр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан танд баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.