Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг өнөөдөр төрийн одон медалиар шагналаа. Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, ИТХ-ын төлөөлөгч Г.Баттөмөр, Н.Батболд, Г.Баярсүрэн нар гардуулан өгч, баяр хүргэв.
Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор 7-р хорооны иргэн Ж.Бат-Эрдэнэ, “Таван шүтээн” ХХК-ий захирал Б.Гансүх, 2-р хорооны иргэн С.Баасандорж нар шагнагдлаа.
Шинэ оны босгон дээр төрийн өндөр дээд одон медалиар энгэрээ мялаасан хүмүүст баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.