Дүүргийн ИТХ-ын долоодугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 20-ны
өдрийн 10 цагт 66,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар Налайх
дүүргийн 2018 оны төсөв батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлах, Налайх
дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах, ИТХ-ын
тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг
хэлэлцэн баталлаа.
Төсвийн урсгал зардлын тухайд:
Эрүүл
мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ 487,472.9, Соёлын үйлчилгээ
304,858.1, Соёл урлагийн ордон 304,858.1, Нийтийн биеийн тамир
124,923.7, Биеийн тамир спортын хороо 124,923.7, Сургуулийн өмнөх
боловсрол 3,481,752.7, Ерөнхий боловсролын сургууль 9,018,449.9, Төсөл
хөтөлбөр 34,000.0, Налайхад үйлдвэрлэв, Хамтдаа хөгжинө 10,000.0, “ЭКО
налайх” хөтөлбөр 10,000.0, “Налайхын-Боловсрол 2020” 14,000.0 төгрөгөөр
тус тус төсөвлөсөн байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө
оруулалтаар 2018 онд хийх ажлын жагсаалтыг дараах ажлыг тусган,
378,554.5 төгрөгийн ажил хийхээр боллоо. Үүнд:
-1 дүгээр хорооны голын засмал замыг Мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 0,8 км замын зураг төсөв хийх
-1 дүгээр хорооны Энгэр шанд хэсэгт ахмад настан, хүүхэд залуучуудын
чөлөөт цагаа өнгөрүүлэх, тоглоомын талбай байгуулах, оргилдог булгийн
тохижилтын ажил
-2 дугаар хорооны орон сууцны 1-9, 23-31, 36, 40-41,
45-47, 52-55, Нарлагийн гэр хороололд ахмад настан хүүхэд залуучуудын
чөлөөт цагаа өнгөрүүлэх нарлах газар байгуулах,
-3 дугаар хороонд хог гаднаас нь ачдаг хогийн бункертэй болох,
-3 дугаар хорооны Замчны хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах,
-3 дугаар хороонд камержуулалт хийх,
-4 дүгээр хорооны Туулын 3 дугаар гудамжны урд хэсэгт, 7 дугаар
гудамжны зүүн хэсэгт, Нисэх 11в-1 тоот хашааны урд талд байрлах хүүхэд
залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх, нарлах талбайг засварлах,
-4 дүгээр Туулын 20 дугаар гудамжны урд хэсэгт байрлах хүүхэд
залуучуудын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх, нарлах талбайг шинээр
байгуулах,
-5 дугаар хороонд камержуулалт хийх,
-5 дугаар хорооны 78, 79 дүгээр байрын дээврийг хэсэгчлэн засварлах,
-6 дугаар хорооны Тэрэлж голын гарам, Улаанбаатар-2 зочид буудлын гадна нийтийн бие засах газар барих,
-7 дугаар хорооны Өвөршандын 19 дүгээр гудамжинд гүний худаг гаргах,
-7 дугаар хорооны Өвөршандын хэсэгт цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх,
-7 дугаар хорооны Бадралын хэсэгт хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулах,
-5 дугаар хорооны уурын зууханд БЗУИ маркийн зуух худалдан авах,
-Дүүргийн эмнэлэг, лабораторид тоног төхөөрөмж авах /хүүхдийн аппарат/,
-Гэрэлтүүлгийн ажил хийх
Хуралдааны үеэр төлөөлөгчид дүүргийн Газрын албанаас танилцуулсан Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг шаардлага хангахгүй байна гэж үзэж, дахин сайжруулахыг Газрын албанд үүрэг болгосон юм.
Хуралдааны төгсгөлд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчээр Б.Нэргүй, К.Сейтхан, Х.Анхбаяр, Ц.Минжинхүү, Д.Мөнхбаяр, Э.Хорлоо, О.Энхтайван нарыг сонголоо.