Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn нь нийт 366 дэд цахим хуудастай томоохон цахим хуудас юм. www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудасны тогтвортой байдлыг хангах, хөтлөлт, хөгжүүлэлтийг сайжруулах, стандартыг мөрдөж хэвшүүлэх, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор 2017 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 08-ны өдрийн хооронд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын админуудын дунд цахим хуудас хөгжүүлэх уралдаан боллоо.
Урандаанд оролцогчдыг 1-3 хүртэлх байр эзлүүлж, нэгдүгээр байр Сүхбаатар дүүргийн админ Б.Баасандорж 1 сая төгрөг, хоёрдугаар байр Чингэлтэй дүүргийн админ Н.Янжинлхам 800 мянган төгрөг, гуравдугаар байр Налайх дүүргийн админ Г.Бадам 500 мянган төгрөгөөр тус тус шагнагдав.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын админуудад ажлын амжилт хүсье.