Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо 2017 оны 12-р сарын 14-ний өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Х.Анхбаяр, ажлын хорооны гишүүн Л.Ариунаа, С.Тунгалаг нар оролцож, дүүргийн 2018 оны төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, соёл хот хөтөлбөрийг хэлэлцэж, ажлын хорооны санал, дүгнэлтийг гаргаж, дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар танилцуулахаар боллоо.