Архидан согтуурахтай тэмцэх хуульд хяналт шинжилгээ хийх, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын түвшин, үзэл бодол, хандлагыг судлах, хуулийг зохистой хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох зорилготой Улсын Их Хурлын Тамгын Газар, Налайх дүүргийн ИТХ-тай хамтран өнөөдөр “Архидан согтуурахтай тэмцэх тухай ” хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг Даргын Тамгын Газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон бусад холбогдох байгууллагын албан тушаалтан, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл нийт 55 иргэн оролцож, өөрсдийн үзэл бодол, санал хүсэлтээ хэлсэн юм.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд согтууруулах ундааны үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээний талаар иргэд, байгууллагын ойлголт, хандлага, согтуурах ундааны чанар, стандарт, түүнд тавигдах хяналт, архидалтыг хүлээн зөвшөөрөх, зөвтгөх болон эсэргүүцэх зан төлөв, архидалтыг үл тэвчих хандлагын түвшин, согтууруулах ундааны үр дагавар, хор уршиг, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийгдэж буй танин мэдэхүйн болон сурталчилгааны өнөөгийн нөхцөл байдал, архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилтийн чиглэлээр дүүрэгт хийгдэж байгаа ажил, цаашид юу хийх шаардлагатай зэрэг асуудлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй санал солилцлоо.