Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад 95,2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Налайх дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биeлэлт хэлэлцэх тухай гэсэн асуудлыг хэлэлцлээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХАНГАЛАЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ
Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ 27
зорилт бүхий 169 ажил тусган хэрэгжүүллээ. Дүүргийн төв замыг бүрэн
шинэчилсэн, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж,
50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болсон, дүүргийн ногоон байгууламжийн
хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлсэн, гэрэлтүүлгийн хувийг 20 гаруй
хувиар өсгөсөн, 3 дугаар хороогоо камержуулсан, ус түгээх цэгийн
хүртээмжийг нэмэгдүүлсэн зэрэг Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд
нэлээдгүй хийгдсэн.
Дүүргийн ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар
төлөөлөгчид дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн
чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэлээ
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ 12-Р САРЫН 11-НИЙ ӨДӨР ХЭЛЭЛЦЭХЭЭР ХОЙШЛУУЛЛАА
Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн
чиглэлийн төслийг ээлжит хуралдаанаар хэлэлцэх явцад төлөөлөгчид горимын
санал оруулан, тус төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах
шаардлагатай тул хойшлуулах саналын томьёоллоор санал хураалт явуулсныг
хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хуралдааны үеэр
төлөөлөгчид дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, түүний ажлын
алба, ИТХ-ын ажлын хороодын дарга, төлөөлөгчдийг оролцуулсан ажлын хэсэг
байгуулан, дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн
чиглэлийн төслийг боловсруулан 2017 оны 12-р сарын 11-ний өдөр
танилцуулахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болгосон юм.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2017 ОНЫ ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Дүүргийн 2017 оны төсөвт дараах өөрчлөлтийг орууллаа. Тайлант хугацаанд зарим байгууллагын үйл ажиллагаа үнийн тариф өөрчлөгдсөнөөс шалтгаалан дутагдсан 91,450.4 мянган төгрөгийн эх үүсвэрийг нийслэлээс нэмж авсан ч иргэдийн арилжааны банкин дах хадгаламжийн хүүгийн орлого нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4-т заасан татвар ногдох хөрөнгийн орлогод хамааруулж, 2016 онд арилжааны банкууд татвар авч төсөвт төвлөрүүлж эхэлсэн ч тус татварын төрөлд төлөвлөгөө тусгагдаагүй орлого төвлөрч байсанд Нийслэлээс 150,000.0 мянган төгрөгийн төлөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэгээ, 58,549.6 мянган төгрөгөөр бууруулж, дүүргийн татварын орлогын 260,000.0 мянган төгрөгийн давалт 110,000.0 мянган төгрөг болж байна. Мөн төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300.0 мянган төгрөгийн урамшууллыг татварын орлогын давалтаас шийдвэрлэх чиглэлийг Нийслэлээс өгсөн тул дүүргийн орон нутгаас санхүүжигч 12 байгууллагаас ОНӨААТҮГ-уудыг хасаж, үлдэх 8 байгууллагад ажиллаж байгаа 179 албан хаагчид олгох нэг удаагийн урамшуулал болох 53,700.0 мянган төгрөг, зайлшгүй шаардлагатай эх үүсвэр дутагдсан 195,000.0 мянган төгрөг, нийт 243,700.0 мянган төгрөгийг нийслэлээс нэмж авсан 91,450.0 мянган төгрөг, орон нутгийн татварын орлогын давалт 11,000.0 мянган төгрөг нийт 201,450.0 мянган төгрөгөөр санхүүжүүлж дутах 42,250.0 мянган төгрөгийг Татварын орлогын төлөвлөгөөн дээр хадгаламжийн хүүгийн орлогийн төрлөөр нэмж, төсвийн урсгал зардлыг хуваарилав.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА
Налайх дүүгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Газрын
менежментийг хэрэгжүүлэх, Хот байгуулалт, газар зохион байгуулалт гэсэн
үндсэн 2 чиглэлийн ажил тусгагдаж, хэрэгжилт 91,5 хувьтай байна гэж
дүүргийн Газрын албаны дарга М.Давааням танилцуулав. Энэ үеэр
төлөөлөгчид газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг маш нарийн боловсруулж, танилцуулахыг зөвлөөд, дүүргийн Газар зохион байгуулалтын 2017
оны төлөвлөгөөний биелэлтийг баталлаа.
Налайх дүүргийн Эдийн засаг,
нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 2017 оны 12-р сарын 11-ний
өдөр дахин хэлэлцэн батлахаар ээлжит хуралдааныг нээлттэй орхилоо.