Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ЭРХИЙН АЖЛЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2017-12-07

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо 2017 оны 12-р сарын 07-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Х.Анхбаяр, ажлын хорооны гишүүн Д.Алтандөш, Н.Ууганбаяр, Л.Ариунаа, С.Тунгалаг нар оролцож, дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх 4-р бүлгийг хэлэлцлээ.

Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх 4-р бүлэгт: Боловсролын чиглэлээр 8 ажил, эрүүл мэндийн чиглэлээр 8 ажил, Соёл, урлагийн чиглэлээр 9 ажил, Нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр 5 ажил, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн чиглэлээр 15 ажил, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр 14 ажил, нийт 59 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснийг ажлын хорооны гишүүд хэлэлцэн, дүгнэлт гаргаж, ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар танилцуулахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%