Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо 2017 оны 12-р сарын 06-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Ц.Минжинхүү, ажлын хорооны гишүүн Б.Сампилноров, Н.Батболд, Г.Баттөмөр нар оролцож, дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 3-р хороонд шинээр гудамж, хаяг үүсгэх тухай, Ч.Шагдарын мэндэлсний 100 жилийн ойг угтаж, хөшөө босгох хүсэлтийн тухай асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа.
Ажлын хорооны дүгнэлтийг дүүргийн ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.