Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жил, Налайхын их уурхайн 102 жилийн ойг тохиолдуулан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 12-р сарын 04-ний өдөр Налайхын түүхийг бичилцсэн ахмад уурхайчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Эх орныхоо хөгжил дэвшилд хөлс хүчээ харамгүй зориулсан Налайх дүүргийн 148 ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Налайхдүүргийн ЗДТГ-аас дүүргийн төр, захиргааны 28 байгууллагад даалгасан юм. Уг ажлын хүрээнд өнөөдөр албан байгууллагууд ахмад уурхайчдаа хүлээн авлаа.
Улс орныхоо гал голомтыг 100 гаруй жил тэтгэн тэжээж, Монгол улсад аж үйлдвэрийн голомтыг бадраасан Налайхын уурхайчдын баярыг 2017 оны 12-р сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тул, эрхэм хүндэт уурхайчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.