Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Иргэдээс гаргасан санал /2018 оны ОНХСХ-өөр хийх ажил/

2017-12-02

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс санал авах ажлыг 7 хороонд зохион байгуулж, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн баталж ирүүлсэн саналыг эрэмбэлсэн жагсаалтыг та бүхэндээ танилцуулж байна.

Тус саналыг ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар хэлэлцэн батлах юм.

1.Гэрэлтүүлэг хийх
2.Хүүхдийн тоглоомын талбай байгуулах
3.Камержуулалт 
4.Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
5.Автозамын өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээ
6.Чийрэгжүүлэлийн танхим тохижуулах
7.Подвалийн шугам сүлжээний засвар 
8.Худаг болон ус түгээх цэгийн байр барих
9.Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол барих, засварлах 
10.Цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх
11.Явган хүний зам тавих
12.Фасадны дулаалга 
13.Цэцэрлэгийн барилга барих
14.Сургуулийн барилга барих 
15.Хог тээврийн автомашин худалдан авах 
16.Хөлбөмбөгийн талбай барих 
17.Ахмад, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн биеийн тамир, амралт, соёлын үйлчилгээний төв байгуулах, засварлах тохицуулах 
18.Гарц, тэмдэг, тэмдэглэгээ
19.Үер усны далан барих, засварлах
20.Хог гаднаас ачдаг хогны бункер
21.Сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барих 
22.Иргэний танхим шинээр байгуулах, тоног төхөөрөмжтэй болох 
23.Нийтийн бие засах газар барих 
24.Суурьшлийн бүсэд газар олгох асуудлыг түдгэлзүүлж, шинэ технологи бүхий байшин, орон сууц барих саналыг дэмжих
25.Сургуулийн хичээлийн болон дотуур байрны засвар, тохижилт, тоног төхөөрөмж /Эрдмийн оргил цогцолбор сургууль/
26.Эрчимжүүлсэн МАА-г хөгжүүлэх 
27.Хорооны уурын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлж, Улаан буланг халаалтын системд холбох, тохижуулах 
28.Хогийн цэгийг дарах, булах
29.Дүүргийн эмнэлэг, лаборатори, эхчүүдийн амрах байрны засвар үйчилгээ, тохижилт, тоног төхөөрөмж 
30.Эмнэлэг, эмийн сан байгуулах 
31.109-р сургуулийн өргөтгөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%