Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүрэг ХДХВ, ДОХ-оос сэргийлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017-12-01

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус өдрийг энэ жил "Би сэргийлж чадна, харин та" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд Налайх дүүргийн төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид жагсаал хийлээ.

2017 оны арван нэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202) нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%