2017 оны 11-р сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577-р захирамжаар батлагдсан Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах идэвхжил , дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийн дагуу Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран ажилтан албан хаагчдаа сургалтанд хамрууллаа.
Уг ажлын хүрээнд дүүргийн ЭМТ-ийн амбулаторийн эмч Б.Билэгт, сувилагч Г.Жимсээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх тарилгад ИТХ-ын 9 албан хаагч, ЗДТГ-ын 11 албан хаагчийг хамрууллаа.