Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Сайн дурын эргүүлтэй боллоо

2017-11-24

Өнөөдөр дүүргийн ИТХ-аас 1,5,6-р хорооны “Сайн дурын эргүүл”-үүдэд мэдлэг олгох сургалт зохион байгуулж, үнэмлэхжүүллээ. Сургалтаар Сайн дурын эргүүлийн ажиллах журам, эрх үүргийг танилцуулсан бөгөөд дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Цэцэгмаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг сурталчилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор Налайх дүүргийн 1, 5, 6-р хорооны 32 иргэнийг “Сайн дурын эргүүл”-ээр сонголоо. Тус эргүүл нь хууль хяналтын байгууллагатай хамтран дүүргийн ногоон бүсэд эргүүл хийж, хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж, зөрчлийг арилгуулах үүрэгтэй юм.

Сайн дурын эргүүлийн эрх үүрэг:
1. Байгаль хамгаалах тухай хууль болон Усны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд гаргасан зөрчил дутагдлаа арилгахыг иргэн, аж ахуй нэгжээс шаардах, зөрчлийг арилгуулах
2. Хог хаягдлын тухай хуулийг зөрчиж ил задгай хог хаясан этгээдэд шаардлага тавих, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх
3. Сайн дурын эргүүлийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан өөрийн болон түүний гэр бүлийн гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд эрүүгийн болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
4 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах
5. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
Эргүүлийн үүргээ гүйцэтгэх үедээ хууль тогтоомж зөрчсөн этгээдийн үйлдлийг баримтжуулж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх
6.Эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохыг хориглоно.

Тус эргүүл нь ногоон бүсэд эргүүл хийж, шаардлагатай тохиолдолд 7023-102, 7023-2649, 9302-2390, 9494-5479, 8822-0099 дугаарын утсаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мэдээлэл, шуурхай удирдлагын албатай холбогдох боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%