Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн шашны байгууллага, сүм, хийдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ

2017-11-21

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийхээр ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Тунгалаг, МХХ-ийн ахлах байцаагч П.Маамуу, Онцгой байдлын хэлтсийн ахлах дэслэгч Б.Өлзийсайхан, Татварын албаны улсын байцаагч М.Батчулуун, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Жавзандулам, Цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлагч Ж.Батбаяр, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч С.Сарангэрэл нар орж, 2017 оны 11-р сарын 13-15-ны өдрүүдэд Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 20 шашны байгууллага, сүм, хийдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ.

Үзлэгээр илэрсэн зөрчлийг тодорхой хугацаанд арилгуулахаар заавар, зөвлөгөө өглөө. Зөрчлийг арилгаагүй тохиолдолд төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг үндэслэн холбогдох шийдвэрийг гаргаж, дээд шатны байгууллагад танилцуулахаар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3336
2174 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%