Дүүргийн ИТХ, Засаг дарга өнөөдөр нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахаар 1-р хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Уулзалтанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, төлөөлөгч Г.Баярсүрэн, дүүргийн төр, захиргааны байгууллага удирдлагууд болон холбогдох хэлтсийн дарга нар оролцож, иргэдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг нь сонслоо.
Тус хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ус түгээх байрыг ухаалаг системд холбох төхөөрөмж худалдан авах, оргилдог булаг засварлах, 1-р хороонд хог тээврийн автомашин худалдан авах, худгийн цахилгаан засварлах, хорооны “Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор ” хорооны байрны барилгын дээврийн засвар хийх, Баянзүрх, Энгэршанд хэсэгт гэрэлтүүлгийн зураг төсөв хийх ажлуудыг тусган, хэрэгжүүлжээ.Мөн Энгэршандад “Нэгдсэн ногооны талбай” байгуулах ажлыг хэрэгжүүлж, хорооны гудамжны гэрэлтүүлгийн лед толгой болон ерөнхий самбарыг шинэчлэхийн хажуугаар Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Уурхайчдын 7-8 дугаар гудамжинд иж бүрэн гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Энэ үеэр тус хорооны иргэд дүүргийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажилд нь илүү их амжилтыг хүсэн ерөөж байлаа. Мөн Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, ЭМТ-ийн үйл ажиллагаа сайжирч байгаад иргэд иргэд баяртай байна гэсэн юм.
Уг ажлын хүрээнд дүүргийн удирдлагууд 2017 оны 11-р сарын 17-ны өдөр хуваарийн дагуу 3,4,7 дугаар хороо, 2017 оны 11-р сарын 20-ний өдөр 5,6-р хорооны иргэдтэй уулзалт хийх юм.