Иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор өвлийг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээг 2017 оны 11-р сарын 03-ны өдөр зохион байгуулав.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны 46 байгууллага идэвхтэй оролцож, ойр орчмын 50м газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Уг ажлын хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 7 албан хаагч оролцож, 4-р хорооны засмал замын уулзвараас 50м газрын хогийг цэвэрлэлээ.