Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Төрийн захиргааны байгууллагын албан хаагчид тангараг өргөлөө

2017-10-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов.

Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 278 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчдийг төлөөлөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн орлогч дарга Б.Ууганбат “Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг, чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая.Тангарагаа няцвал, хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагаа дуудсан юм. Үүний дараа төрийн жинхэнэ албан хаагчид Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүлэв. Харин ёслолын ажиллгааг хааж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нийт албан хаагчдад баяр хүргэж, төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллахыг захилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3336
2174 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%