Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүрэг 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо

2017-10-26

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайханы санаачилгаар БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт 50 ортой “Хүүхдийн нэгдсэн эмнэлэг”-ийг 5 сарын хугацаанд барьж ашиглалтанд оруулан, өнөөдөр нээлтээ хийлээ
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Хангарьд Улаанбаатар ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хаймин, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны зочид төлөөлөгчид оролцсон юм.

Тус эмнэлэг ашиглалтанд орсноор Налайх дүүргийн хүүхэд багачууд тохилог орчинд эмчлүүлэхээс гадна 27 ажлын байр шинээр бий болж байна.
Налайхчууд бид орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжтэй, мэс заслын тасагтай, цусны төвтэй хүүхдийн эмнэлэгтэй болсноор эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй болох, оношилгооны чадвар сайжрах, хүүхдийн өвчлөл буурах, хот руу явж эмчлүүлэхгүй байх зэрэг давуу талууд бий боллоо.

Налайх дүүрэг 36000 гаруй хүн амтайгаас 12000 орчим нь 0-16 насны хүүхэд эзэлдэг. 2014 оноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй Налайх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй, ор хүрэлцдэггүй байсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3336
2174 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%