Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн ИТХ, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” зохион байгууллаа

2017-10-19

Нийслэлийн 378 жилийн ойг угтан дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгааныг тодруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад голлон үүрэг гүйцэтгэж буй Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүний гүйцэтгэж буй ажил, тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, ажлын нөхцөл байдалтай танилцах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” буюу цагдаа мөрдөст төлөөлөгч арга хэмжээг 2017 оны 10-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, тэргүүлэгч Г.Баттөмөр, төлөөлөгч О.Энхтайван, Ц.Минжинхүү, Г.Баярсүрэн, Х.Анхбаяр, С.Тунгалаг, Д.Мөнхбаяр, Ц.Эрбол нар оролцож, цагдаагийн тангараг өргөн, Замын цагдаагийн А69 пост, явган эргүүл, эрүүлжүүлэх байр, жижүүрийн шуурхай албанд тус тус хуваарилагдан 17:00 цагаас 22:00 цаг хүртэл цагдаагийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэлээ.

“Цагдаа мөрдөст төлөөлөгч” арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын 10 төлөөлөгч, Цагдаагийн байгууллагын албан хаагчдын хамт шөнийн эргүүл, дуудлага мэдээлэл хүлээн авах, дуудлаганд явах, замын цагдаагийн үүрэг гүйцэтгэх буюу замын хөдөлгөөн зохицуулах, гудамж талбай, олон нийтийн газрын хэв журам сахиулах зэргээр цагдаагийн ажилтны үүрэг гүйцэтгэж ажиллахдаа Цагдаагийн байгууллага, албан хаагчдад тулгамдаж буй бэрхшээл, иргэдийн зан харилцаа, түүнчлэн дүүргийн түвшинд гарч буй гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцөлтэй бодитоор танилцсан юм. Цагдаагийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэсэн төлөөлөгчид ярихдаа “Халуунд халж, хүйтэнд хөрж явдаг цагдаа нарын ажлыг бид биеэр мэдэрлээ, иргэд нь үүрэг гүйцэтгэж яваа цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжлох, жижүүрийн шуурхай албаны утсанд хуурамч дуудлага өгөх зэрэг асуудал гаргадаг төдийгүй Замын цагдаагийн А69 пост нь авто замаас хол, замын уруу байрласан тул машин зогсохооход бэрхшээлтэй, өвлийн улиралд цагдаагийн албан хаагчид өөрсдөө галлагаа хийдэг боловч дулаан хадгалалт муу зэрэг асуудал тэдэнд тулгамдаж байна.” гэсэн юм.

Монгол төрийн түшиг болсон Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3336
2174 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%