Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ЭРХИЙН АЖЛЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2017-10-19

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо 2017 оны 10-р сарын 13-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Х.Анхбаяр, ажлын хорооны гишүүн Д.Алтандөш, С.Манатбек, Л.Ариунаа, С.Тунгалаг нар оролцож, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Соёлын ордон, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлт, “Налайхын боловсрол 2020” хөтөлбөр, Өлгийн Шагдарын нэрэмжит гудамж байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.

Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороонд харьяалагдах байгууллагуудын Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлтийг сонсоход, 70-аас доош хувийн биелэлттэй ажилласан байгууллага гараагүй бөгөөд цаашид 100 хувь болгохын тулд анхаарч ажиллахыг байгууллагын дарга нарт үүрэг болгосон юм. Мөн “Налайхын боловсрол 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажлын хорооны гишүүд саналаа хэлж, Нийгмийг хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хуралдаанаар танилцуулсан бөгөөд Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир болон, ажлын хорооны дарга, гишүүд хөтөлбөр хэрэгжихтэй холбоотой гарах төсөв санхүүгийн асуудлыг Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Харин Өлгийн Шагдарын нэрэмжит гудамж байгуулах тухай асуудлыг дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтэс шаардлага хангахааргүй, дутуу материал танилцуулсан тул дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%