Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН ПУСАН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-10-14

2017 оны 10-р сарын 14-ний өдөр БНСУ-ын Чингү дүүргийн Засаг даргын орлогч Ким Гуанг Хэй, Пусан хотын эрүүл мэнд, аялал жуулчлалын холбооны дарга Пак Хю Сун тэргүүтэй төлөөлөгчид Налайх дүүргийн ИТХ-н төлөөлөгчид, ЭМТ-ын даргатай уулзалт хийлээ. Уулзалтанд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч О.Энхтайван, Г.Баярсүрэн, Ц.Эрбол, ЗД-ын орлогч Х.Анхбаяр, Налайх хотын захирагч Ш.Хаан, ЭМТ-ийн дарга Л.Байгал болон Пусан хотын зочид төлөөлөгчид оролцсон юм.

Уулзалтаар Монгол Солонгос хоёр орны хамтын ажиллагаа ялангуяа Налайх дүүрэг болон Чингү дүүргийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо. Цаашид хоёр тал эдийн засаг, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм байна.

Үүний дараа төлөөлөгчид Горхи тэрэлжийн үзэсгэлэнт байгалийн цогцолбортой танилцаж, Чингис хааны морьт хөшөө “Цонжин болдог”-той танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3336
2174 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%