“Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан 6-р хорооноос сонгогдсон төлөөлөгч Э.Хорлоо,ИНХ-ын дарга Д.Лочин, Засаг дарга Ц.Болд болон түүний ажлын алба хамтран 100 гаруй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Налайх дүүргийн 6-р хорооны 100 гаруй ахмадуудыг Тэрэлж UB2, Мондэ тур амралтын газруудад хүлээн авч, урлагийн тоглолтоор мэлмийг нь мялааж, ахмад буурлуудаа шагнаж урамшуулсан юм.
Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!