Иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн газар өмчлөх, эзэмших, маргаантай газар, хууль бус газар өмчлөл, зөвшөөрөлгүй газар сунгалт хийсэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар өмчилсөн, олон жил газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэд, нарийн гудамж гаргах зэрэг асуудлыг судлан, газар дээр нь танилцахаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид газрын албатай хамтран хороодод ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд 6-р хорооны төлөөлөгч Э.Хорлоо, газрын албаны газар зохион байгуулагч н.Ганбаяр, Засаг дарга Ц.Болд, ИНХ-ын дарга Д.Лочин нар тус хорооны нутаг дэвсгэрт олон жил амьдарсан боловч газрын гэрчилгээгээ аваагүй иргэд, зөвшөөрөлгүй хашааны сунгалт хийсэн болон үерийн ам дээр буусан айл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар буусан зөрчилтэй айл өрхийг судлан, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, шаардлага тавьж ажиллалаа.