Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Төлөөлөгчид ГАЗРЫН АСУУДЛААР хороодод ажиллаж байна

2017-10-09

Иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн газар өмчлөх, эзэмших, маргаантай газар, хууль бус газар өмчлөл, зөвшөөрөлгүй газар сунгалт хийсэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар өмчилсөн, олон жил газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэд, нарийн гудамж гаргах зэрэг асуудлыг судлан, газар дээр нь танилцахаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид газрын албатай хамтран хороодод ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд 1-р хорооны төлөөлөгч, ИТХ-ын дарга Б.Нэргүй, төлөөлөгч, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, төлөөлөгч Г.Баярсүрэн, газрын албаны газар зохион байгуулагч Ц.Уянга, Засаг дарга П.Сашка нар тус хорооны нутаг дэвсгэрт олон жил амьдарсан боловч газрын гэрчилгээгээ аваагүй иргэд, зөвшөөрөлгүй хашааны сунгалт хийсэн болон үерийн ам дээр буусан айл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар буусан зөрчилтэй айл өрхийг судлан, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, шаардлага тавьж ажиллалаа.

Энэ үеэр дүүргийн ЗДТГ-т харьяалагдах худгийг хашиж, зориулалтыг өөрчилсөн, мөн ногоон байгууламжинд тулгаж, зөвшөөрөлгүй хашаа барьсан, гудамж хааж хашаа барьсан зэрэг зөрчлүүд гарсан бөгөөд нарийн гудамж гаргах шаардлагатай газрыг чөлөөлөн, зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажиллахыг Газрын албаны холбогдох албан тушаалтанд даалгасан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3336
2174 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%