“Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан 7-р хорооноос сонгогдсон төлөөлөгч Н.Батболд, О.Энхтайван, С.Тунгалаг, Ц.Ганчимэг даргатай хорооны ажлын албатай хамтран хорооны 60 ахмад, 60 дунд үе, 40 залуу үеийн төлөөлөл, нийт 160 гаруй иргэдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Налайх дүүргийн 7-р хорооны ахмадуудыг Их ам “Найман шарга” амралтын газар хүлээн авч, үе үеийнхний дунд тэмцээн, уралдаан зохион байгуулж, амжилттай оролцсон ахмадуудаа шагнаж урамшуулсан юм.
Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!