Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Эрүүл Мэндийн Төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2017-09-27

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд 09-р сарын 27-ны өдөр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч О.Энхтайван, Г.Баярсүрэн, Д.Мөнхбаяр, С.Тунгалаг, Ц.Эрбол, С.Манатбек, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул нар дүүргийн ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлийг сонслоо.

Эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн алба байгуулагдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, стратеги төлөвлөгөө, гадаад харилцааны алба, Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээний алба, Чанарын албанаас бүрдсэн 300 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Төрөх тасгийн зориулалтаар анх 1987 онд баригдсан 3 давхар байранд төрөх эмэгтэйчүүдийн тасаг, мэс засал, дотор, мэдрэл, уламжлалын тасаг, сэхээн амьдруулах, гемодиализм, эм, ариутгал, рентген, угаалгын хэсэгтэй. Харин 1954 онд бариглдсан нэг давхар байранд халдварт, сүрьеэгийн тасаг байрлаж байна. Налайх дүүрэг 7 хорооны 4 өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд нийт 6989 өрхийн 36000 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн амны хөндий, эрүүл ахуй, шүд цоорлын эмгэг дүүргийн хэмжээнд 90 хувьтай байна. Иймд 2018 онд “Эрүүл шүд” уриатайгаар шүдний эмч нарыг багаар нь дүүрэгтээ ажиллуулж, өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Уулзалтын үеэр дүүргийн ЭМТ-ын дарга Л.Байгал төлөөлөгчдөд хандан “50 ортой хүүхдийн эмнэлэг удахгүй ашиглалтанд орохтой холбогдуулан тоног, төхөөрөмжийн тусламж үзүүлэх мөн гадаад харилцааны чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дүүргийн эрүүл мэндтэй холбох, эмч сувилагчдаа гадаадад сургах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зэрэг асуудлыг дэмжиж өгөхийг хүссэн юм” .
Энэ үеэр төлөөлөгчид 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Уг барилгыг энэ оны 10-р сарын 15-ны үеэр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%