Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

1-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хийсэн ажилтай танилцлаа

2017-09-19

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан хороо бүрт 9-15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

2017 оны 09-р сарын 19-ний өдөр 1-р хорооны хөгжлийн зөвлөлийн дарга В.Дуламсүрэнтэй уулзаж, хөгжлийн зөвлөлийн хийсэн ажилтай танилцлаа. Тус хорооны хөгжлийн зөвлөлийг 2017 оны 01-р сард 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаас хойш иргэдийн дуу хоолой болж, тэдний санал хүсэлтийг авч ажиллажээ. 
Тухайлбал: 
-Айл өрхийн нохой бүрийг хүзүүвчтэй болгож, эзэнжүүлэх ажил зохион байгуулж, 1-р хорооноос сонгогдсон төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр хорооны Засаг даргын ажлын албатай хамтран эхний 100 ширхэг нохойны хүзүүвчийг тараагаад байна. Судалгаанаас үзвэл тус хороонд бүртгэлтэй 700 гаруй нохой байгаа бөгөөд цаашид уг ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна. 
-Хорооны Засаг дарга П.Сашка, түүний ажлын албатай хамтран айл өрх бүрт танайд айлчилъя “Аяны богц” аялуулан эхлээд байна. Тус аяны богцод улс, нийслэл, дүүрэгт хэрэгжиж буй ажил, хорооны танилцуулга, иргэний бүртгэл, хөдөлмөр халамжаас хэрэгжиж буй ажил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хулгайн гэмт хэргийн сэрэмжлүүлэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, зөрчлийн тухай хууль, ажлын байрны зарлал болон санал хүсэлтийн дэвтрээс бүрдсэн юм байна. Тус аяны богцыг айл өрх бүрт нэг хонуулж, тэдний санал хүсэлтийг авч байна. 
- Хорооны хөгжил, бүтээн байгуулалтын ажилд иргэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян” өрнүүлж, айл өрхүүдийг хогийн бункертэй болгох ажлыг хийхээр төлөвлөж байна. 
Цаашид хорооны номын сангийн фондыг нэмэгдүүлж, картжуулах ажилд туслахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ үеэр хөгжлийн зөвлөлийн дарга В.Дуламсүрэн ярихдаа “Бид хорооны иргэдийн дуу хоолой болж, тэдний санал хүсэлтийг авахад хог ачилт, гэрэлтүүлэг, тэр дундаа 1-р хороо явах замын эвдэрсэн хэсэг, хотгор гүдгэрийг засуулах, уурхайчид, баянзүрх хэсгийн гудамжинд их хэмжээний ус, шавар тогтож, иргэд явах боломжгүй болдог асуудлыг дүүргийн удирдлагуудад уламжилж өгнө үү” гэж хүссэн юм.

“Хөгжлийн зөвлөл”-ийн гол зорилго нь Налайх дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа бөгөөд иргэн бүр өөрсдийн хороогоо хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах ажилд гар бие оролцох нөхцөл бүрдэж байна.

Тус хорооны хөгжлийн зөвлөлийн хийсэн ажлыг ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр Буян телевизийн "Цаг үе" нэвтрүүлгээр та бүхэндээ хүргэх болно. В.Дуламсүрэн ахлагчтай 1-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%