Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний 337-р цэргийн анги үүсэн байгуулагдсаны 47 жилийн ойг тохиолдуулан ангийн бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, байлдааны тугийг залж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ангийн захирагч хурандаа, Ч.Болдбаатар нийт бие бүрэлдэхүүн, бэлтгэлд гарсан ахмад дайчид, ирсэн зочдод хандан агаарын цэргийн командлагчийн болон ангийн захирагчийн тушаал танилцуулж, анги байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан офицер, ахлагч, ажилчин, албан хаагчдад цол олгож, дүүргийн ИТХ-ын даргын жуух бичиг, баярын бичгээр шагнаж урамшуулав.