Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн Дотоод аудитын албаны үйл ажиллагаатай танилцлаа

2017-09-15

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч О.Энхтайван, С.Манатбек, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул нар Налайх дүүргийн Дотоод аудитын албаны үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.

2013 онд Налайх дүүрэгт Дотоод аудитын алба байгуулагдсан бөгөөд 8 хүний бүтэц орон тоотой ажиллаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх,түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Дүүргийн Дотоод аудитын албаны дарга Ш.Энхсайхан төлөөлөгчдөд хандан “Манай байгууллагын төсөв мөнгөний хүрэлцээ муу байдаг хүндрэлтэй тал бий, энэ асуудлыг бидэнд нааштай шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн юм. Энэ үеэр төлөөлөгч О.Энхтайван Дотоод аудитын алба төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг явуулдаг байгууллага, иймд ойрын хугацаанд төрийн байгууллагуудад шалгалт хийж, тэдэнд зөвлөмж хүргэж, үйл ажиллагааг нь сайжруулахад түлхэц өгч ажиллах хэрэгтэй байна гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%