Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Eбаримт хэвлэн өгөхгүй байгаа аж ахуйн нэгж байгууллагын талаарх өргөдлийг 1800-1288 утсаар хүлээн авч байна

2017-09-15

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч О.Энхтайван, С.Манатбек, С.Тунгалаг, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга А.Булбул нар Налайх дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Налайх дүүргийн Татварын хэлтэс нь 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр ТЕГ-аас баталсан үйл ажиллагаа гүйцэтгэлийн стандартыг хэрэгжүүлэх, татвар төлөгчдөд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, татвар төлөгчдөд хуулийн хэрэгжилтийг хангуулах, татварын тайлан хүлээн авч, татварын ногдуулалт хийх, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх, татвар хураах, татварын өр барагдуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 09-р сарын байдлаар орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг давуулан биелүүлсэн байна. Татвар төлөгч ААН-ийн тоо 1108, төсөвт болон ТББ 250, татвар төлөгч иргэн 20295 бүртгэлтэй байна.

Eбаримтад холбогдож чадахгүй, баримтаа бүртгүүлж чадахгүй байгаа иргэдэд шинээр Eбаримт үүсгэн бүртгэлийг баталгаажуулан өгч байна. Eбаримт хэвлэн өгөхгүй байгаа аж ахуйн нэгж байгууллагын талаарх өргөдлийг иргэн та бичгээр Татварын хэлтэст гаргаж өгөхөөс гадна 1800-1288 утсаар холбогдон санал хүсэлтээ өгч болох юм байна.

Дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.Алтанцоож ИТХ-ын төлөөлөгчдөд хандан хэлэхдээ “Орон тооны бус байцаагчдын цалингийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэнээс гадна томоохон зах, худалдааны төвүүдэд төлбөрийн баримт олгох дундын Пос хэвлэгч төхөөрөмжийг төсөвт суулгуулах, дүүргийн ЗДТГ-тай хамтран бизнес эрхлэгчдэд шалгалт хийх, НӨАТУС-ийн хэрэгжилтийг хангуулах, хамтран ажиллах талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулах зэрэг асуудлыг хөндөн ярилаа.”

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%