Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаатай танилцлаа

2017-09-15

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч О.Энхтайван, С.Манатбек, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул нар Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь дүүргийн Засаг даргын 2013 оны 01-р сарын 21-ний өдрийн 31 тоот захирамжаар байгуулагдаж, улс нийслэл, төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжсэн төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн зохион байгуулах чиг үүрэг бүхий дүүргийн Засаг даргын дэргэдэх алба юм.

2017 оны 09-р сарын 14-ний байдлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөний биелэлт 94,1%-тай хэрэгжиж байна. Үүнд: 
- “Монгол зам групп” Налайх дүүргийн авто зам засвар, 
- “Гэгээн цайдам” ХХК Уурхайчдын гудамжны гэр хорооллын гэрэлтүүлэг, 
- “Нуклон” ХХК Нисэх гудамжны гэр хорооллын гэрэлтүүлэг, 
- “Буурал сутай” ХХК Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн барилгын дээвэр, гадна талын их засвар, 
- “Гарден сити” ХХК Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн дээвэр, гадна талын их засвар, 
- “Бадрангуй орших” ХХК Хог тээврийн машин худалдан авах,
- “Түмэн алт” ХХК Хүүхдийн эмнэлгийн хэрэглээний халуун усны болон халаалтын ялтсан бойлуур солих, 
- “Дархан сүлжээ” ХХК гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв хийх, 
- “ЭДС” ХХК Гэрэлтүүлгийн лед толгой, СИП кабель, гэрэлтүүлгийн ерөнхий самбар худалдан авах, 
- “Байшинт ирээдүй” ХХК Налайх алхтай хөшөөнөөс 3-р хорооны Дэнжийн гүүр хүртэл тарих ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа хийх зориулалтаар төмөр бэлдэц худалдан авах, 
- “Табо харш” ХХК Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хамгаалах хашаа хийх зориулалтаар төмөр бэлдэц худалдах авах, 
- “Тансаг ландшафт” ХХК 7-р хорооны Өвөршандын авто замын дагуу тарих шинэс мод худалдан авах, УБ-Замын Үүд-Чойр чиглэлийн авто замын уулзвараас Очир төв хүртэл тарих нарс мод, тулгуур мод худалдан авах, 
- “Ази цэцэрлэгжилт” ХХК ургамлаар хашлага хийх зориулалтаар өрөл, хайлаас мод, зүлэгний үр худалдан авах, 
- “Ногоон харш” ХХК Очир худалдааны төвөөс “МТ” ШТС хүртэл авто замын дагуу тарих гацуур мод, тулгуур мод худалдан авах, 
- “Гео дата” ХХК Байгаль орчны экологи, эдийн засгийн хохирол тооцох аргачлал хийж, дүгнэлт гаргах, 
- “Ихэр мөнх” ХХК ЗДТГ-ын урдаас 34-р байр хүртэл авто зогсоол байгуулах ажлын зураг төсөв хийх, Онцгой байдлын хэлтсийн урдаас 51-р байр хүртэл 1 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын зураг төсөв хийх, 
- “Аи Ти Ти Ай ” ХХК Соёл урлагийн ордны тааз засварлах, ажлын хяналтын төсөв боловсруулах, засварын ажлыг гүйцэтгэх, 
- “Эн И Ти Эл” ХХК 50 ортой хүүхдийн эмнэлгийн гадна шугам сүлжээний угсралтын ажил хийх зориулалтаар тоног төхөөрөмж худалдан авах, 
- “Офис кантракшин” ХХК Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 2 дугаар хорооны 16-р байрны 3-р орцны тааз болон орц засварлах, 
- “Алтайн газрын хүч” ХХК Орон сууцны байруудын зоорийн давхрын шугам сүлжээг шинэчлэх ажлын зураг төсөв хийх.

Энэ үеэр Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.Алимантуяа төлөөлөгчдөд хандан хэлэхдээ “Ажлын даалгаврыг мэргэжлийн хүнээр боловсруулж, зах зээлийн судалгаа, холбогдох байгууллагуудын дүн шинжилгээнд үндэслэн гаргасан төсвийг батлуулах хэрэгтэй байгааг онцлоод стандартын шаардлага хангасан, камертай “Үнэлгээний хорооны өрөө”-тэй болох нэн чухал шаардлагатай байна.” гэсэн юм.

Худалдан авах ажиллагааны алба нь дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй худалдан авалтын мэдээлэл, хууль тогтоомж, шилэн данс зэрэг мэдээллийг www.nalaikh-tender.ub.gov.mn албаны цахим хуудсаар дамжуулан мэдээллэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%