НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачилгаар өнөөдөр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагын багш, сурагчдад Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Тархиа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?” сэдвээр лекц уншлаа.
Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгааг явуулж хүүхэд, залуусын оюуны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн оюуны хязгааргүй нөөц бололцоог нь нээсээр байгаа билээ.
8 дугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож, 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгуулжээ.
НИТХ-ын төлөөлөгч, Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар хэлэхдээ “Аливаа үг, тоог цээжлэх гол түлхүүр нь оюун ухаандаа ургуулан бодож, сэтгэх байдаг гэдгийг онцлоод практик дээр туршиж үзүүлсэн юм. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Налайх дүүрэгт Оюун ухааны академийн салбарыг нээхээр төлөвлөж байна. Мөн боловсролын салбарт “Оюунлаг сурагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрөөр дамжуулан дэлхий нийтийн хэл болсон англи хэлийг анги танхим, гэртээ сурах боломж бүрдэх юм. Бидний ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох, хүмүүжих, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахад хөтөлбөрийн үр дүн гарна” гэсэн юм.
Оюун ухааны академид хүүхэд багачуудаа сургахыг хүссэн иргэд та бүхэн http://www.mastermind.mn цахим хуудас болон МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ facebook хуудсаар дамжуулан холбогдоорой.