Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

8,7 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлээ

2017-09-05

Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклоны уурхайн хэсэгт хууль бус олборлолтын улмаас эвдэрсэн 8,7 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажлыг 08 сарын 30-наас 09 сарын 01-ний өдрийг хүртэлх 3 хоногийн хугацаанд зохион байгууллаа.
Уг ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын хүчээр зохион байгуулсан бөгөөд Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, “Эрдэнийн хөгжил” ХХК, “Мак” ХХК, “Хонгда интернэшнл” ХХК, “Күнлүн” ХХК, “Хасгуа” ХХК, “Төгс эрхэс” ХХК, “Хэлтрэгэ” ХХК, “Гэрэлт Орд” ХХК, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батболд, иргэн Отгонбаяр нарын машин техник, тоног төхөөрөмжийг ашиглаж, нөхөрлөлүүдийн гаргасан 3 сая төгрөгний шатахууны зардлаар ам цооногийг дарж булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн нөхөрлөлийн гишүүд 09 сарын 01-ны өдөр нөхөн сэргээлт хийсэн уг талбайг 3 дугаар хорооны удирдлагуудад хүлээлгэн өгч, цаашид тухайн газарт хууль бус нүүрс олборлогч иргэдийг оруулахгүй байх, байнгын хамгаалалтад авч иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх газар болгон тохижуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, дүүргийн тусгай хэрэгцээнд оруулах саналыг дээд газарт уламжлан ажиллахыг хорооны Засаг даргын ажлын албанд даалгасан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3327
2171 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%